Миний бие олон улсын мэргэжилтэнүүдтэй төсөл дээр ажиллах зав зайгаар дорно өрнийн тухай элдвийг хүүрнэх зуур англиар ярьдаг орнуудад Жорж Орвелл хэмээх ер бусын зохиолч агсаны бүтээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг, тэрээр “ Амьтны ферм “ туужаараа нэрд гарсаныг мэдэж номыг олж уншихад албэн тушаал, эрх мэдлийн төлөө хайр найргүй тулаан, өндөр албан тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэдгээрээс албан тушаалаа хувийнхаа зорилгод ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэгбайдал, номхон хүлцэнгүй зан ямар их боломж олгодог тухай өгүүлсэн байсан нь ардчилалд сурзлцаж буй бидний монголчуудын хувьд улс төрийн тэмцлийн эцсийн зорилго, улс төрчдийг таньж мэдэхэд, тэдний буруутай үйл ажиллагааг таслан зогсооход зарим талаар сургамж болох төдийгүй, магадгүй улс төрийн тавцанд амжилт олохыг хүсч буй нэгэнд эрх биш нэгийг бодогдуулах болов уу гэсэндээ туужийг монгол хэлнээ буулгасан минь энэ ээ. Тухайн үедээ утга зохиол шүүмжлэгчид Жорж Орвеллийг” Эзэн – фермерээ эсэргүүцэн боссон мал амьтадын тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийнхаа зорилгод хэрхэн ашиглаж байгаагаар улс төрийн тэмцлийг дүрслэн харуулснаарэа үнэхээр өөрөөр сэтгэжээ, өвөрмөц егөөджээ “ гэж зохиолчийнх нь хувьд үнэлээд, туужийг нь “ Амьтны ферм “ нь хорьдугаар зууны улс төрийн ширээний сонгодог зохиол мөн гэж тодорхойлж байсан юм билээ.
Хэрэв та уг номыг татах бол доорх товчин дээр дарна уу.
Comments