“Хуучирч элэгдсэн савхин гутлын минь хоншоор дээр нарийн ширхэгт үнс тогтжээ. Дүү Примтэйгээ унтдаг байсан орны цаахан гал зуухны ширээ, нурж сүйдсэн байшингийн төрхийг илтгэх, зуухны шатаж харласан тоосго овоорно. Ийм үнсэн саарал далайд яаж зүг чигээ олох билээ…” Эх хэлнээ орчуулагдсан цагаасаа уншигчдын анхаарлыг татаж, сонирхолтой үйл явдал, санаанд оромгүй эргэлтүүдээрээ хөтөлж байгаа “Өлсгөлөн тулаан” цувралын гутгаар дэвтэр Мокинжэй ийнхүү эхлэв. Америкийн зохиолч Сүзаань Колинзын гурвал Кантис охин, 13 дугаар бүс, зовлон зүдгүүр, ялалт ялагдалтайгаа бидний дунд эргэн ирлээ. “Монсудар” хэвлэлийн газраас “Өлсгөлөн тулаан” цувралын гутгаар буюу сүүлийн дэвтрийг та бүхний гарт барьж байна. Бүх зүйл сүйрэн унаж, үлгэр домгийн мэт яригддаг асан 13 дугаар бүс хамаг итгэл найдварыг тээж үлджээ. Капитолын дарангуйлал, Катнисын тэмцэл хоёрын шийдвэрлэх мөч. Хүн чанар, хайр сэтгэл, энэрэнгүй сэтгэлийн өчүүхэн ч ул мөр үлдээгүй тэрхүү ертөнцийг Катнистай хамт сөрөн зогсох тэвчээр танд бий юу?
Хэрэв та уг номыг татах бол доорх товчин дээр дарна уу.
Comments