top of page
Search

Оройгүй сүм | PDF татах

  • Writer: The Pollex
    The Pollex
  • Jun 24, 2020
  • 1 min read

Updated: Jun 25, 2020


Эрдэм гэгч оройгүй билээ. Та ч хүрэхгүй би ч хүрэхгүй… Амьдралынхаа талаас илүүг нь бурхны номд зориулах, үзэж судалсан зүйл нь хоосон зүйл болохыг үзэх, тэр ном нь хэнд ч хэрэг болохгүйгээр үл барам мундаг чадалтай багш нар нь бурхныхаа номд гүн нэвтэрснээс болоод шавь гэцэл Санжийгаа хойд оронд нь хэрхэн аваачих дөхснийг уншиж болно. Тэнгэр Асур Хүн Адгуус Бэрд Там. Хамаг амьтны тусад үйлдэх буян нь энэ. Өдөржин шөнөжин хэдэн арван мянган удаа ерөөл унших хуврагууд, ном сурахгүй ч сүмийн гар хөл бологч зодоонч банди нар, сурсан нэгнийгээ багшийн даалгавраар хөнөөхийг завдагч нөхөд ба ноход, бурхны орны там дагвиранз хорхойт шорон, хүний гавлын ясанд шунагч бурхны шавь, бурхны амьд дүр өөрийнхөө үхлийн өмнөөс бусдыг золигч Далай багш, зулын гол болсныхоо дараа диваажинд очино хэмээн бат итгэн цөгцний голд зогсох Санжийн багш, үрийн заяа гуйх залуу бүсгүй… Аливаа зүйлийн нарийн цаад учрыг ололгүй өнгөц хандах нь ямар хор уршигтай болохыг, авах гээхийн ухаанаар үл хандах ямар үр дагавртайг уншсан хэн ч бодох нь зайлшгүй. Ер нь бурхан гэгч юу юм бол? Хүний итгэл бишрэл? Хүсэл зориг? Мөн чанар ?


Хэрэв та уг номыг татах бол доорх товчин дээр дарна уу.

Kommentarer


SUBSCRIBE VIA EMAIL

Thanks for submitting!

© 2023 by Salt & Pepper. Proudly created with Wix.com

bottom of page