top of page
Search
Writer's pictureThe Pollex

Аймшигт явдлууд 11 | БИТГИЙ УНШ

Updated: Jun 29, 2020


Болдоо автобусны жолооч болоод аль хэдийнэ арваад жилийг элээжээ. Үүрийн гэгээнээс урьтан гэрээсээ гарч ард түмнээ ажил албанаас нь хоцроохгүй юмсан гэсэн сэтгэлээр битүүхэндээ л ажилдаа яарна. Гэвч түүний энэ сайхан сэтгэлийг ойлгох нэг нь өдрийн од шиг цөөн. Ангайтлаа унтаад буудлаа хэтэрсэн ааштай хүүхнүүдэд аашлуулна, агсам зантай архи үнэртүүлсэн аагтай залууст дэлсүүлэх нь ч бий. Тэглээ гээд тэр шантарч няцахгүй шалчигнаж айхгүй ажилласаар үдэш хот амарсан хойно л гэрийн бараа харна.

Хаврын цас шороо холилдон шуурсан тэр нэгэн бүрсгэр үдэш сүүлийн рейсээ гүйцээхээр яваа нь тэр. Гадаа цаг агаар таагүй байсан учраас хотын хөдөлгөөн харьцангуй эрт татарч автобусны буудлууд зарим нь нэг ч хүнгүй. Хүнтэй ч хүнгүй ч буудал бүр дээр зогсож явсаар нэг харахад зааланд нь ганцхан зорчигч сууж явах нь харагдав. Олон зорчигч байхгүйд харин ч олзуурхан нэг тамхи асаангаа санамсаргүй голын толиндоо хартал сүүлчийн ганц зорчигч маань алга.Тэрүүхэн хооронд сандарсандаа огцом тоормоз гишгэж орхиж тэгээд ахин толиндоо харвал нөгөө зорчигч маань жаахан бухимдангуй царайтай сууж байх нь тэр. Сэтгэл санаа нь жаахан тайвширч тамхиа тухтай асаагаад хөдөллөө. Түрүүн илүү дутуу юм бодож явж буруу зөрүү хараад өөрийгөө жаахан айлгасанаа бодон ичих инээд нь хүрэх зэрэгцэн тамхиа баагиулан явлаа. Ингэж явсаар санаандгүй толиндоо хартал зорчигч маань байдаггүй!

Энэ удаад тэр үнэн голоосоо айж автобусаа огцом зогсоож арын заалруугаа өөрөө эргэн харсанд ээ бурхан минь нөгөө зорчигч маань байна байх байхдаа үс гэсэг нь сэгсийж хамар амнаас нь цус гарсан төрхтэй сууж байх нь тэр. Энэ байдлыг хараад тэр хөдлөх битгий хэл дуу нь гарсангүй.

Зорчигч залуу алгуурхан босож цустай нүүрээ гараа арчингаа аажмаар жолоочруу айсуй....

Гараад зугтая гэсэн ч хамаг бие нь хөшиж орхисон жолооч маань дэмий л нүдээ аниж амандаа мэддэг хэдэн мааниа уншиж аажмаар нүдээ нээвэл чанх урд нь ууртай харц цустай нүүр!!!

Яахаа мэдэхээ больсон тэр шоконд орж урдаас ширтэж байтал өнөөх зорчигчөөдөөс нь

"Өвчтэй юмуу эсвэл надад өстэй юмуу гутлаа үдэх гээл тонгойхоор огцом тоормоз гишгэж урагш нь мөргүүлээд байхын#бисдачинь" гэх нь тэр.



Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.



154 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page