top of page
Search
Writer's pictureThe Pollex

Аймшигт явдлууд 10 | БИТГИЙ УНШ

Updated: Jun 29, 2020


Дэнжийн мянгын Хүчит шонхор захын яг чанх урд талд хуучин бараг 14гаран жилийн өмнө “Казакын шарил” нэртэй 70,80 орчим уулын ар газарт оршуулсан хүмүүсийн шарил байдаг байсан. Энд амьдардаг хүмүүс бол ерөнхийдөө мэднэ. Одоогоос 11н жилийн өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын том нөхөр тэр оршуулгын газрыг худалдаж аваад бүх шарилыг нь ухаж цэвэрлээд тэгшилж блокон хашаатай болгоод айлуудад түрээслүүлдэг болсын. Зах худаг буудал төвтэй ойр болохоор тэнд айлууд газар ер нь л их түрээслэнэ. Бараг 10н гэр нэг дор бариад л том хашаатай учир хүний өөрийнгүй ойр орчны хүүхдүүд цуглаад зуны орой бол багахан наадам болох нь холгүй хөөртэй газар болсын. Би ч бас бусад хүүхдүүдтэй адил нар буувуу гүйюу тийшээ очоод л үеийн хүүхдүүдтэй тоглож өгнө. Тэр дунд хөдөөнөөс ирсэн гээд хөөрхөн ааштай 12 орчим насны Очироо гээд хүү дүү нь гээд 7 настай Хандаа гээд охины аав ээж болон гэр бүлд доор өгүүлэх зүйл тохиолдсон юм. (Нэрүүдийг нь сольсон) Очироогын аав зах дээр гэдэс цувдай, таван цул бөөнддөг ажил хийдэг харин ээж нь захын хаалган дээр жижиг хүнсний бараа чихэр жимс зардаг байсан. (бид нар их очиж юм авна, олон юм авуул нэмээд зүгээр чихэр эдр өгдөг сайн эгч байсын) Тэднийх нөгөө шарилын хуссан газарын хамгийн цаад буланд гэрээс нь баруун тийш нэг алхаад л ухаж тэгшилсэн уулын эгц хэсэг тулахаар эвгүй сүүлд нүүж ирсэн болохоор тэр буланд барьсан гээд л ярьдаг байлаа. Нэг орой хүүхдүүд цуглаад тэдний гэрийн гадаа шаваад байхаар нь очоод харсан Очироогын дүү нь таталт өгөөд байгаа бололтой газар унацан татганаад хөдлөөд ах нь цаана нь хувхай царайлчихсан өвдөгөө тэврээд юуч тоож байгаа юм алга сууж байдын. Ээж нь аймр уйлаад ойр хавын том хүмүүс гараад ирцэн эгчийг тайвшруулаад түргэний машин тосох гээд охиныг нь өргөөд шавааралдаал ихэнх хүмүүс хашаанаасаа гарсын. (Аав нь бас их архинд дуртай хүн шиг байсын тухайн үед лав байгаагүй) Найздээрээ очоод яасын юу боловоо зүгээрүү гээд хэдэн найзуудаараа асуусан чинь хариулж байгаа юм алга. Бүүр сүүлдээ галзуу хүн шиг чихээ дараад толгойгоо савчуулаад амандаа юм үглээд “Ирлэээ, нэг том ах хараадын, Тоонон дээр байна” нтр гээд аймар2 юм яриад байхаар нь бид нар бас айгаад шууд гүйгээд яваад өгсийн. Маргааш нь тэр айлын охин Хандаа урд шөнө эмнэлэгт өөд болсон гэж чимээ сонсогдоод түүний хажуугаар тэднийд казак эрэгтэй хүний сүнс хорогдсон гэнээ гэдэг шуум ойр хавиар л нэг тарсын. Үнэхээр л охин нь тэр шөнөдөө өөд болсон байсан ба юу болсон бэ гэхээр орой 10-ийн үед Очироо хүүхдүүдтэй тоголж байгаад гэртээ орж ус уух гээд дүүгээ дагуулаад гэрлүүгээ орсон гэсэн. Ээж нь хэдэн гэрийн наана тэндэхийн эгч нартай юм яриад сууж байсан байгаан.Хаалганы цоожоо тайлаад гэрэл нь унтраатай гэрлүүгээ дүү нь түрүүлж ороод хойморын орон дээрх унтраалга руугаа яваад яг араас нь ах нь үүдэн дэх том канистраас ус хутгах гээд тонгойсон чинь дүү нь гэрлээ ч асаасан юмгүй аймр чарлаад пид гээд газар унасан гэсэн. Өндийсөн чинь сарны тод гэрэлд яг чанх хойд орон дээр нь улаандуу тод өнгөтэй цамцтай урт сахалтай том биетэй (үсгүй эсүүл малгайтай байх) шал танихгүй хүн казын казын жумаах гээд муухай чаралсан гэж байгаан. Тгээд охины орилох дуунаар хүмүүс ирсэн чинь охин татганаад хүү нь болохоор өмдөндөө шээцэн дуу нь гарахгүй амьтан сууж байсан гэсэн. Тэднийг тэнд анх нүүж ирсэн цагаас нь эхлээд л эвгүй зүйлс болоод байхад хөдөөний баарагдуу айл болоод ч тэрүү тийм ч их тоохгүй байсан байгаан. Шөнө авдар нь тачигнаал хүн юм хайгаад ч байгаа юмшиг алхаад ч байгаа юмшиг чимээ гардаг байсан байгаан. Хулгана нтр л юм байлгүйдээ гээд бас л тоогоогүй гэсэн. Энэ явдал болохоос өмнө Очироогын ээж шөнө бие засаж яваад яг үүдэнд нь нэг хүн цаашаа хараад бөгтөгнөөд хөдлөөд байхаар нь эхэндээ хэн нэгэн хажуу айлын хүн байлгүй гэж бодоод чимээ өгсөн чинь ямарч хариу байхгүй тгээд хажуугар нь зөрөх агшинд ор мөргүй алга болцон гэж байгаан. Эгч нөхөртөө айгаад хэлсэн ч гэсэн нойрмоглоод буруу л хараа биз тгэд ч хаяандаа олон айлтай захтайгаа ийм ойрхон сайхан хашаа дахиж олдохгүй гэж тас загнаад мартуулсан байх. Тэр шөнөдөө л охиныг өөд болсны дараа ээж нь сэтгэцийн хувьд өөрчлөлт орсонуу яасан учир нь ойлгогдохгүй зүйлс орилж хашхираад хүн амьтны нүүрлүү дайрж самардаж маажаад сүүлдээ шар хаданд хүчээр хэвтүүлсэн гэсэн. Очироо Хандаа 2-н аав энэ мэдээг сонсоод их л сэтгэл санаагаар унасан юм байлгүй өдөр шөнөгүй архи ууж яваад захын урд талын жалганд нэг шөнө цус харваад хүн туслалгүй удсаар бас л өнгөрсөн байх. Тэдний гэрийг аавынх нь дүү гээд нэг ах өөр бас 3н хүнтэй ирээд нүүлгээд Очироо найзыг өөрдээрээ авна гээд явсаныг өөрийн нүдээрээ харж байлаа. Найз бүр ямарч баяр баясалгүй их л гунигтай доошоо харсаар баяртай гэж далласан бидэнрүү ч харалгүй явсандаа... Энэ явдалаас болж казакын шарилын айлууд их багаар нүүсээр 3н айл л үлдэж байсан санагдана. (Одоо эргээд олон айлтай болсон л доо) Хамгийн сонин нь Очироогын гэрийг нүүлгэсний дараа хашааны үлдсэн айл шинээр ирсэн айлууд тэдний буйрын цэвэрлэж шинээр нүхэн 00 барих гэж газрын ухаж байгаад бараг доошоо метрын газраас тасархай суран бүс, өд, хүний ч юмуу шүд, харласан нэг бөгж, ясны хэлтэрхийтэй илжирч байгаа модон хайрцаг олсон байгаан. Тэрийг олсон хүмүүс шууд л сэжиглээд хогруу хаяад тэр газрыг буцааж булаад доошоо ухаагүй хаясан гэсэн. Саяхан сонирхоод Казын гэж юугсэн үг болохыг судлаж үзэхэд казакаар Қазына буюу Эрдэнэс эрдэнэ гэсэн үг болж таарсан шүү... За тэгээд нуршсан бол уучлаарай✌️✌️хүмүүс сонирховол өөр оруулах зүйлс олон байгаа шүү🤘🤘



Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.



114 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page