Одоогоос 8 жилийн өмнө 120д-д амьдардаг байхад манай хөрш Н гэдэг таяг тулдаг хөгшин эгч амьдардаг байлаа. Тэр эгч хөгжлийн бэрхшээлтэй учраас тэр талаараа их бага бэрхшээлтэй олон хүнийг таньдаг олон ч хүний амьдралыг нүдээрээ үзэж чихээрээ сонссон тийм хүн байсан. Нэг удаа надад групт байдаг өөрийнхөө танил эмэгтэйгийнхээ талаар ярьсан юм. Гаднаасаа эрүүл саруул харагддаг бие хаа нь эрүүл саруул ч сэтгэцдээ жаахан за жаахан ч бишээ нэлээн юмтай болохоор хүмүүс гаднаас нь хараад тиймэрхүү хүн гэж гадарлахааргүй хөөрхөн эмэгтэй байдаг байсан гэсэн. Гэрийнхэн нь өөрсдөөсөө холдуулахын түүс болсондоо ч юмуу тэр эмэгтэй тэгж хүссэндээ ч тэр үү өвчтэй гэдэгээ нууж нэг залуутай сууж удалгүй тусдаа ч гарж жирэмсэн болж л дээ. Хамгийн аймар нь тэр эмэгтэйн өвчин нь өвдөлт мэдрэхээрээ бүр хурцаар илэрдэг байсан юм байналээ. Нөхрөөсөө өвчнөө нууж явсаар төрөх хугацаа нь ч болж. Нөхөр нь төрөхөд нь дагалдаж орж бүгдийг нь нүдээрээ үзсэн гэсэн тэр нь юу вэ гэхлээр өвдөлт хамгийн ихээр өгдөг 10 хуруу нээгдэж хүүхдийнх нь толгой нь цухуйцан байхад орноосоо үсэрж буугаад зулайг нь бяцартал суучихсан гэсэн тэрнээс ч илүү зөндөө л юм болсон юм шиг байна лээ. Эмч нар тайвшруулах тариа хийж амьгүй хүүхдийг нь гаргаж авчихаад ахиж хүүхэдтэй болгохгүйн тулд савыг нь тайрсан гэсэн. Харин нөхөр нь тэрнээс хойш архичин болж гэрийнхээ ойр хавиар бойтог барьчихаад л хүнээс архины мөнгө гуйж эргэлддэг болсон гэсэн(манай ээж өмнө нь бойтог барьчихаад уйлаад мөнгө гуйгаад байсан хүнийг харж байсан гэсэн би тэр хүнийг байж магадгүй л гэж боддог) магадгүй тэр аймшигтай зүйл сэтгэлд нь мөнхөд хадаастай байдаг болохоор архи л бүгдийг мартхад нь тусалдаг байсан байх. Харин тэр эмэгтэй галзуугийн эмнэлэгт өвчин нь эргэж сэргэхгүйгээр хэвтээд хэлээ тас хазаж нас барсан гэнэ лээ.
Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.
コメント