top of page
Search
Writer's pictureThe Pollex

Аймшигт явдлууд 6 | БИТГИЙ УНШ

Updated: Jun 29, 2020


За би гэдэг хүн одоогоос 4-5 жилийн өмнө өөрт тохиолдсон нэгэн зүйлээ бичихээр шийдлээ.Улаанбаатар хотоос Эрдэнэтийн зүг хөдөө гэртээ харихаар холын замд ганцаараа жолоо мушгилаа.Тэр үед миний амьдрал ер нь бол хар дарсан зүүд шиг элдэв янзын зүйл их болдог байлаа.Олон зүйл нуршаад яахав үндсэн яриандаа ороё.За тэгээд өдрийн эртэд зам дөхөх санаатай эртлэн гарлаа.Ганцаараа явсан болхоор хөгжимөө нилээд чангалж аваад л хөдөллөө.Гэгээн цагаан өдөр байсан тул айж эмээх зүйл жаахан ч байсангүй ээ.Бодож санах зүйлгүй дуунуудаа дагаж дуулсаар явлаа. Толгойтын цаахан байдаг Төв аймаг ,Эрдэнэт рүү салдаг тойрог байдаг даа. би уг нь хот хоорондод ганцаараа бол өчнөөн арван удаа явж байсан замаа яасан ч андуурч буруу салах хүн биш л дээ.Тэгтэл юу болсын гэмээр өдөр 12 цагын үед 5 шар өнгөрөөд явж байсан хүн орой 6 өнгөрч байхад төв аймаг руу салдаг замаар 40 гаран км яваад замын хажууд машиныхаа аваарыг татаад зогсчихсон байхдаа гэнэт ухаан ороод сэргэдэг юм./9 сар дөнгөж гарч байсан болохоор гадаа сайхан гэгээтэй байсан / Эргэн тойронд өчнөөн олон хар хэрээ эргэлдээд л.Юу болоод энд ирсэн яагаад энд зогсож аваар татсан ,яагаад тэр тойргоор буруу салсанаа одоо ч ерөөсөө санаж чаддагүй юм.Хамгийн сонин нь тэр салж явсан замаасаа эргээд буцаж ирэхэд хамгийн ихдээ 40 хүрэхгүй минут яваад л ирсэн.Тэгэхээр би тэр замын хажууд нилээн олон цаг зогссон байх гээд байгаан.Замаар машин хангалттай л олон зөрсөн баймаар юм.Яагаад нэг ч болов хүн бууж ирээд хүүе хаая яав ийв гээд хаалга үүд татаагүй юм болоо гэж их гайхдаг.Ямар нэгэн байдлаар машин тэрэг эвдэрч зогссым уу гэхээр тийм биш.Хөдөлгүүр асаалттай зүгээр л араагаа мултлаад түр зогсолт хийгээд аваар татчихсан байсан.Хамгийн эвгүй жихүүдэс хүрмээр нь гэнэт цочоод нүдээ нээхэд миний эргэн тойронд нээх олон хар хэрээнүүд зарим нь нэг нь машины хамар дээр суугаад л эргэлдээд байсан явдал.Бусдын хувьд нээх аймар зүйл биш байх л даа.Туулаад тулаад үзсэн миний хувьд айдастай хэрнээ битүү оньсого шиг ийм нэгэн явдал болж байлаа.Энэ явдлаас хойш мөн л олон удаа явсан ч дахиж ийм зүйл огт тохиолдоогүй.Магадгүй ямар нэгэн энергийн урсгал нтр гэж байдаг байгаад түүнд нь орсын бол уу ч гэх гайхдаг.


Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.



18 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page