top of page
Search
Writer's pictureThe Pollex

Аймшигт явдлууд 5 | БИТГИЙ УНШ

Updated: Jun 29, 2020


Энэ явдал 2014 оны 7-р сарын 14нд болсон юм л даа. Надад тохиолдоогүй ч Хажууд минь байсан ах дүү 2т тохиолдсон. Яг болсон явдал тул илүү дутуу юм ярихгүй байхыг хүсье!! Наадмын өдрүүдийг Хүй долоон худаг дээр өнгөрөөчихөөд эргээд эгчийндээ ирсэн юм эгчийнх маань Эмээлтийн хурганд байдаг юм л даа. Тэр өдөр эхнээсээ л надад таалагдаагүй нартай хэрнээ нэг л бүүдгэр, салхитай! Ах Дүү 2 маань жилээс жилд очдог Сонгинохайрхан уулан дээр гарч хийморио сэргээнэ гээд явлаа. Би 2 эгчтэйгээ гэрт нь үлдэж хоол унд гэр орны ажил хийсээр байгаад орой болгочихов. Нэг эгч маань ууланд гардаг 2-ын ээж нь юм л даа. Тэр эгч маань гадаа найзуудтайгаа юм яриад би нөгөө эгчтэйгээ дотор хоол идээд сууж байтал дүү маань Цонхийсон цагаан юм орж ирээд бурханы тэнд очиж нэг мөргөчихөөд эрх шүүрээд л гараад явчихсан. (Дүү 16 настай ах 38настай) тэгээд 2лаа орж ирээд хоолоо идэхээр суусан. Том аягатай халуун шөлтэй хоолыг бараг л секундын дотор залгилчихсан. Мэдээж юу болсоныг гайхан асуухад

-Сая уулан дээр дуу дуулаад сууж байтал бид 2ын дууг өөр хүмүүс давж дуулаад байсан. Бид 2 өөр хүн байна уу? гээд босоод эргэн тойрноо харахад хэн ч байгаагүй. Нөгөө тал руугаа харахад эгц, хад асгатай газар байсан. (Ах маань тэр үед эхнэр хүүхэдгүй байсан л даа) Тэгээд сууж байсан чинь ах маань гэнэт ганцаараа яриад тэр эгц газар очоод зогсчихсон гэсэн. Тэгээд "би наана чинь очвол чи нээрээ надтай суух юмуу? чи үнэхээр хөөрхөн юмаа. Би одоохон чам дээр очлоо" гээд цаашаа унах гэж байхад нь дүү татаад 2лаа давхарлдаад унаж л дээ. Дүү ахын дээр нь унаад та чинь яагаад солиороод байгаа юм бэ? гэсэн чинь Чи цаашаа хардаа тэрийг хар л даа гээд инээгээд байсан гэж байгаан. Дүүг эргээд харахад овооны тэнд ягаан дээлтэй богинохон үстэй эмэгтэй инээгээд зогсож байсан гэсэн. 2-Лаа орилоод л доошоо хар хурдаараа буусан байгаан. Уулын бэлд ирээд дүү чулуунд тээглээд унасан чинь бөөн сүүжний ясан дээр унасан гэсэн. Тэгээл гүйсээр байгаад хамгийн эхний айлын нохой хуцаж эхлэхэд ухаан орсон байгаан. Тэгээд гэртээ орж ирээд эрхээ авч гараад ээждээ эрхээ өгөөд биед нь хүрэх төдий болоход тасарчихсан гэсэн. Зарим шүрийн одоогоороо хайгаад олоогүй. За тэгээд эгч найзындаа очихоор явчихсан бид 4 болсон явдалын талаар ярьж байгаад ороо засаад байж байсан чинь ах маань гэнэт Чи нээрээ надтай суух юмуу? Нээрээ юу гээд ганцаараа яриад босоод суучихсан. Тэгээд сууж байсанаа гараад явчихсан. Араас нь гараад оруулж ирсэн. Энэ явдал их олон давтагдсан гараад л явдаг оруулаад л ирдэг. Хамт үлдсэн эгч маань 19тэй байсан юм. 2 жаахан охин яахаа мэдэхгүй хий л сандарч ах дүү 2оо тайвшируулахыг хичээж байсан. Ах маань гэнэт л гар хөл нь татаад амнаас нь хөөс гарах нь холгүй байсан байс хийгээл цочиж сэрээд Би айхгүй ээ Чи надтай яг суух юмуу Чи яваа Гээд л яриад л байсан. Дүү маань унтаж байсанаа цочиж сэрээд уйлж эхэлсэн аниа би айгаад байна. Гэнэт муухайгаар орилоод Аниа нөгөө эгч чинь цонхон дээр ирчихэж би айгаад байна. Чихрээ авъя гэнээ би чихэрийг нь өгөөд ирье гээд 2 талд үл ойлгогдом юм ярьж айлгасан. Манай ээжийн эгч нь Юм үзэж хардаг юм л даа. Эхэндээ ярьмаар байсан ч цаг хэдийнэ шөнийн 1 өнгөрсөн байсан болохоор ярихаас төвөгшөөсөн Юм. Сүүлдээ ярихаас өөр аргагүй болоод ярихад -ӨМД ГУТАЛАНД НЬ УУЛНААС ЮМ ДАГАЖ ИРСЭН БАЙНА. САЙН ҮЗЭЭДЭХ ГАРЧ ИРСЭН ШОРОО ЧУЛУУ ЮУ Ч БАЙ ХАМААГҮЙ БҮГДИЙГ ХАМАЖ АВААД УУЛНЫ ЗҮГ ӨРГӨ гэсэн. За тэгээд хамаг юмыг нь нэгжсэний эцэст дүүгийн карманаас 3 чихэр өмдний нугалааснаас баахан шороо, ахын гуталны уланд наалдсан чихэр түүнд нь наалдсан чүлуу шороо олоод бүгдийг гаргаж өргөсөн. Тэгээд л 2 талд ах дүүгээ харж тойлдож байсаар байгаад унтацгаасан, тэр 2 маань ч тайвширсан. Маргааш нь 8 цаг дөхүүлээд сэрсэн Ах дүү 2 урьд шөнө нь юу ч болоогүй мэт сэргэг ээж нь ч ирчихсэн хотоос хүн ирчихсэн хөл хөдөлгөөн ихтэй байсан. Тэгээд урьд шөнө нь юу болсон талаар ярихад гайхаж балмагдсан. Тэр 2 юуг ч санахгүй байсан. Тэр явдалаас хойш одоог хүртэл мартаж чадаагүй л явна. Гол нь эмэгтэй хүн гарч болдоггүй уулан дээр эмэгтэй хүн харсан гэх, Мөн Ах дүү 2 хоёулаа ам уралдан байж ТЭР ЭГЧ ИХ ХӨӨРХӨН ЭГЧ БАЙСАН, ТЭР ХҮҮХЭН ҮНЭХЭЭР ХӨӨРХӨН БАЙСАН НАДТАЙ СУУНА ГЭСЭН гэж ярьсан нь их сонин санагддаг.Тэр шөнө миний амьдралын хамгийн урт шөнө байсан.



Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.



88 views0 comments

Recent Posts

See All

Comentários


bottom of page