top of page
Search
Writer's pictureThe Pollex

Аймшигт явдлууд 4 | БИТГИЙ УНШ


Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 2007 оны 6.14-ий өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай МИ-8 нисдэг тэргээр Онцгой байдлын Тусгай албаны алба хаагч аврагч 22 залуу явсан.Нисдэг тэрэг Мандал сумын нутаг дэвсгэрт далайн түвшнээс дээш 1545 м өндөрт унаж сүйрсэн.Ослын улмаас 15 хүний амь нас үрэгдсэн юм. Би л хувьдаа насаараа тэнгэрийг эзэгнэсэн туршлагатай нисгэгч буюу гавьяат нисгэгч Т.Сугар гуай жолоодож явсан тулдаа агаар дээрээс унаж явахдаа шатхуунаа цацаж, бүх хөдөлгүүрээ унтрааж элгээр нь газардуулж чадсан гэж боддог. Ослоос 8 аврагч амьд үлдэн олдоод ГССҮТ-д эмчлүүлж байсан ч Т.Сугар гуай өвчнөө дийлэлгүй амьсгал хураасан юм. Жич: ( МИ-15 уран сайхны кино үзсэн бол нүд хальтрам дүр зураг) .

Ж.Бадамжунай. - 1 нөхрийн маань бөгсөн бие тасарчихаад " Намайг гайгүй бэртсэн гэж ар гэрийхэнд минь хэлээрэй " гээд амьсгал хураасан. Хариуд нь хүн юу гэж хэлэхээ мэддэггүй юм билээ.Дэмий л " Яалаа гэж дээ " гэхээс өөр үг олдоогүй.

-Онгоц биднийг олсноо мэдэгдэж 3 удаа тойрч нисхэд дахиад хүн үхэхгүй нь гэж бодогдож байсан. " Тэнгэрийн Улаач" компаний улаан онгоц дээгүүр эргэлдэж байхад түүнийг харсан Т.Сугар нисгэгч "Миний муу шавь Буянбадрах нисч байна даа" гээд хоолой нь чичирч байсан.

С.Жунай

-Урьд нь онгоц тойроод нисч байсан болхоор олохгүй явчихвий гэдгээс л айж байсан. 4 дэх хоног дээр онгоцны дуу бидэнд их ойрхон сонсогдсон.1 онгоц гараад ирлээ. Бид олоод хараасай л гэж горьдож байгаа юм.Гэтэл нөгөө онгоц цаашаа эргээд явчих шиг боллоо. Горьдлого ч талаар болж "Миний 2 охин нүдэнд үзэгдэх шиг болж, тэр онгоцыг дуудаад өгж чаддаггүй юм уу" гээд өөрийн эрхгүй орилоод газар шаагаад авсан. Азаар нөгөө онгоц бидний зүг эргэлээ.Намайг тэгж хэлэх үед манай 1 аврагч С.Батдалай " Жунай ахаа танай 2 охинд баярлалаа" гэж байсан юм.

Т.Мөнхтөр

-Ус байхгүй юм чинь шээсээ ууж байсан. Шээс осолдсоны дараа улаан хүрэн өнгөтэй гардаг юм билээ. Ах нар шээсээ асгаж болохгүй.Юманд тосч байгаад уугаарай гээд бүгдэд нь сануулж байсан.Шээсээ ууж байсны хүчинд өдий зэрэгтэй яваа бх.

Унтаад нэг сэрхээр нэг нь чимээгүй болчихсон байдаг. "Яасан юу болов" гэхээр " Нас барчихлаа" гэнэ.Шархадсан хүмүүс нэг нэгээрээ өнгөрсөндөө. Энэ л хамгийн аймшигтай. 2 дарга онгоц унасны хэдэн цагийн дараа өнгөрсөн.Биднийг осолдсоноос 4 дэх хоногт олсон.

С.Батдалай

Х.Сүхбаатар, Г.Ганжигүүр 2 ах бидэнд маш их тус болсон. Ойр зуур юм дөхүүлэх, зөвлөх, санаа тавьж биднийг амьд гаргуулсан гэж боддог.Гэмтэл нь гайгүй байсандаа ч биш шүү. Бүр биднээс хүнд гэмтэлтэй нугас нь гэмтчихсэн хоёулаа бие биенийгээ түшээд босох гэж 30 гаран минут оролдоно. Хөдлөх тоолонд нурууных нь яс таг таг гэж дугарах нь бидэнд сонсогддог байлаа.Босчихоороо 2 цаг гаруй зогсчихдог байсан.

-Дийлэнх нь нугас, цээж, нуруу, гар, хөл зэрэг газартаа бэртэл авсан байсан. П.Цогжаргалын гар онгоцны сэгэнд дарагдсан. Тэр " Манайхаан, намайг эндээс гаргачвал би усанд яваад хүн амьтан олж ирж чадна шүү дээ Миний гарнаас бусад нь зүгээр байна" гэж хэлж байлаа. Даанч гарыг нь гаргаж авч чадаагүй тийм тэнхэлтэй хүн ч байгаагүй.

Авилгатай тэмцэх газар тухайн үед шалгаж байсан юм.Биднийг хавтаст хэрэгтэйгээ танилц гээд дуудхад нь очиж үзхэд тэнд байсан гэрэл зургууд аймаар нүд хальтирам байсан..........

2014 он.

62 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page