Одоогоос 2билүү 3 жилийн өмнө манай гэрийн яг хойхно болсон хэрэг. Зун байсан юм Шөнө гэртээ 11,12 үед унтах гээд утасаа ухаад хэвтэж байхад нэг согтуу хүн орилоод л маш чанга орилоод манайхаас нилээд зайтай айл хэрнээ л яг хажууд юм шиг орилж байсан агсам тавиад байгаа бололтой би нэг босч цагдаа дууддаг юм билүү гээд өвөөгөө сэрээтэл айлын амьдралд битгий оролц ингэсгээд болих байх гэхээр нь заза гээд нөгөө ах бараг 2 цаг нтр орилсон байх тэгснээ чимээгүй болчихсон тэгээд би ч унтчихаж өглөө урд айлын эмээ орж ирээд аймар юм хэлдэг юмдаа. Нэг ах согтуудаа эхнэр 3 хүүхдээ алаад бүгдийг нь хөнжилд боогоод хашаандаа гаргаад тавьчихсан өөрөө сүүлд нь амиа хорлочихсон нэг хүүхэд нь бүүр жоохон 4 билүү 5тай байсан юм гэсэн. Том охин нь зугтаж амь гарсан гэж сонссон. Одоо хүртэл тэр хашаанд 00оос нь өөр зүйл байдаггүй харахаас ч жийрхдэг. Айл ч амьдардаггүй урд хойно байсан бүх айл нь нүүчихсэн бнлэ. Би одоо бодохоор л харамсаад хэцүү байдаг хэрвээ би тэр үед цагдаа дуудчихсан бол гэж зөндөө харамсдаг. Хүмүүс минь айлын амьдрал гээд хүчирхийллийг тоохгүй өнгрүүлж болохгүй шүү та хэний ч амийг аврах юм билээ😞
Хэрэв таалагдсан бол энэ мэт өгүүллэгүүдийг цаг алдалгүй уншихийг хүсвэл доорх 2 хуудас дээр LIKE FOLLOW дарахаа мартваа.
コメント